2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
12°
|
16:00
S30
17°
17:00
S30
16°
18:00
S30
14°
19:00
S30
11°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх хэлэлцээрийг баталлаа

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 

Мөн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Ухань хотод болж буй Цэргийн спортын 7 дугаар их наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ажиллагаанд оролцсон гадаадын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарыг хүлээн авч уулзсан. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалынхаа хүрээнд мөн Бээжин хотод зохион байгуулагдаж буй Шяншаний Батлан хамгаалах, аюулгүй байдлын форумд оролцож зарим орны сайд нартай уулзалт хийнэ. 

Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал үргэлжилж байна.  

 


Эх сурвалж: Батлан хамгаалах яам




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x