Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүд түүхэнд анх удаа эрчүүдгүйгээр задгай сансарт ажиллалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Кристина Кок, Жессика Мэйр

Өчигдөр буюу Баасан гарагт түүхэнд анх удаа дан эмэгтэй сансрын нисэгчдээс бүрдсэн баг задгай сансарт гарч ажиллажээ.

Тэд тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцын гадна талд эрчим хүчний шугамын гэмтлийг засварласан байна.

NASA-гийн сансрын нисэгчид болох Кристина Кок, Жессика Мэйр нар хүн төрөлхтөн задгай сансарт гарсан 50 гаруй жилийн түүхэнд анх удаа эрэгтэй хамтрагчгүйгээр ажилласан нь энэ юм.

Америкчуудаас 35 жилийн өмнө Кэти Сулливан задгай сансарт ажилласан анхны эмэгтэй болж байв. Өнгөрсөн гуравдугаар сард NASA дан эмэгтэйчүүдийг хөлгийн гадна ажиллуулахаар төлөвлөж байсан ч хэмжээ таарах өмсгөл хангалттай байгаагүйгээс хойшилсон юм.

Өчигдрийн ажиллагаа нь Кристина Кокын хувьд дөрөв дэх удаагаа задгай сансарт ажилласан тохиолдол байв. Харин Жессика Мэйр анх удаа хөлгөөсөө гарч үзсэнээр ийм ажил гүйцэтгэсэн дэлхийн 228 дахь сансрын нисэгч, 15 дахь эмэгтэй нисэгч болж байна.

 

Эх сурвалж: Associated Press