Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтын боссын цалин урамшууллын хэмжээ өнгөрсөн жил 66 хувиар өсжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын нэг Майкрософтын гүйцэтгэх захирал Сатья Наделла өнгөрсөн санхүүгийн жилд нийт цалин урамшууллын хэмжээгээ 66 хувиар өсгөжээ.

Долдугаар сарын 30-нд өндөрлөсөн 2019 оны санхүүгийн жилийн тайланд энэ тоо баримтыг дурдсан байна. Наделла нийт $42.9 саяыг өнгөрсөн жил авсан нь өмнөх санхүүгийн жилд авсан $25.8 саяас 66 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүний үндсэн цалин жилийн $2.3 сая бол үлдсэн хэсэг нь бизнесийн үр дүнгээс хамаарсан хувьцааны урамшуулал ажээ.

Наделла 2014 онд Майкрософтын гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш тус компанийг Cloud Computing технологийн том тоглогч болгож чадсан юм.

Өнгөрсөн есдүгээр сард Майкрософтын зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Харьцуулбал Apple компанийн гүйцэтгэх захирал өнгөрсөн санхүүгийн жилд $15.7 саяыг авсны $3 сая нь үндсэн цалин байжээ. Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай ямар нэг урамшуулалгүй, зөвхөн $1.9 саяыг цалинд авсан байна. Түүнийг цалингаасаа гадна хувьцааны нэмэлт урамшуулал авахаас татгалзсан тухай Блүүмбэрг мэдээлж байв.

Харин дэлхийн хамгийн баян хүн болоод байгаа Amazon компанийн Жэф Безос сүүлийн 20 жилийн турш тогтмол жилийн $81,840-ын цалин авсан байна.

Үүнээс гадна тэр гадаад аялал, хувийн хамгаалалтдаа зориулж $1.6 саяын тусгай хангамжийг жил бүр эдэлдэг ажээ.

 

Эх сурвалж: CNN