Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Outbound Travel Mart” аяллын үзэсгэлэн эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN

ХХААХҮЯ-нд

09:00 цагт “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно.

Шинжлэх ухааны академийн байранд

09:00 цагт “Цайны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээ хурал болно.

Нийслэлийн 139 дүгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборт

09:00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нийслэлийн тус сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажилтай танилцана.

Холидэй Инн зочид буудалд

09:30 цагт Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төслийн нээлт болно.

Blue Sky зочид буудалд

10:00 цагаас АТГ, НЗДТГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хаагчдын ёс зүйн форум болно.

ХХААХҮЯ-нд

10:00 ХАА-н салбарт инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан эрдэмтэдийн шилдэг бүтээл, шилдэг багийг тодруулна.

ГХЯ-нд

10:00 цагаас Германы нэрт аялагч судлаач Х.Констены "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" номын нээлт болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт нийслэлийн Спортын хороо, Замын цагдаагийн газар, Хэт холын зайн марафон гүйлтийн холбоо хамтран энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан болон шатрын тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Мөн энэ өдрүүдэд  зам хаах талаар мэдээлэл өгнө.

Төрийн ордон

11:00 цагт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийнэ. Энэ хууль батлагдсанаар иргэдийг хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. 

ОБЕГ-т

11:00 цагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын алба хаагчид тус байгууллагын хоёр алба хаагч болон өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадамд өргөө цагаан гэр бэлэглэнэ.

Тусгаар тогтнолын ордонд

11:00 цагаас “Outbound Travel Mart (#OTM)” аяллын үзэсгэлэн эхэлнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

12:00 цагаас Энэ сарын 24-нд тохиох НҮБ-ын өдрийг угтан "НҮБ-ын төгөл" нээж, мод тарина.

Уран зургийн галерейд

17:00 цагаас “Оны шилдэг бүтээл-2019” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно.