Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сонгогдлоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:42 2019/10/17

НАМЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын дүн гарчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг жиргэсэн байна. 

Ийнхүү НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ. 

13:04 2019/10/17

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Энэ удаагийн хурлаараа тус холбоо Ерөнхийлөгчөө сонгох юм. Нийт 317 төлөөлөгчөөс 296 нь хуралд оролцож байгаа аж. 
Намын дүрмийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлжээ

Харин дөнгөж сая Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийн нэрийг дэвшүүлсэн байна. Одоогийн ерөнхийлөгч Ц.Цогзолмаа дахин нэг удаа улиран сонгогдох боломжтой ч өөрөө нэрээ дэвшүүлээгүй аж. Ийнхүү Д.Сарангэрэл, Х.Булгантуяа хоёр НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.

Яг одоогоор НАМЭХ-ны хурал зөвхөн дотоод хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нээлттэйгээр хуралдаж, хоёр нэр дэвшигчийн танилцуулга, асуулт хариултаар үргэлжилж байгааг намын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан хэллээ. 

НАМЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт үдээс хойш болох юм байна. 

Хуралдааны явцын талаарх фото сурвалжлагыг хүргэж байна

Гэрэл зургийг mpa.mn