“Москвагийн Азийн мисс-2013” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох гэж байна. Ази тивээс ОХУ-д ажиллаж амьдардаг азийн гоо бүсгүйчүүд өрсөлддөг энэ тэмцээний төгсгөлийн шатанд Монгол бүсгүй шалгараад байгаа ажээ.
Одоогоор Монгол, БНСУ, Казахстан, Туркменистан, Вьетнам болон Киркизстан зэрэг орны 16 эмэгтэй оролцож байна. Мэдээж бүсгүйчүүдийг үндэсний хувцас, усны хувцас, гоёлын даашинз авьяас билгээр нь өрсөлдүүлэх юм.
Уг гоо бүсгүйн тэмцээн нь энэ жил хоёр дахь удаагаа болж байгаа бөгөөд өмнө жилийн миссээр Оросын Якутын оюутан Анастасия Степанова түрүүлж байжээ. Энэ удаагийн тэмцээнд Оросын оюутан Монгол охин оролцож буй. Түүнийг Б.Цацрал гэдэг бөгөөд 23 настай. Тэрээр 168см өндөртэй биеийн харьцаа 83:65:90 гэнэ.