Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ХҮН-аас Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN

Үндсэн хуулийн цэцийн байранд 

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нөхөн олговрын хэмжээг тэгш бус ялгаатай тогтоосон, хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговрыг бага хэмжээтэй хуульчилсан, мөн хэлмэгдэгчийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

10:00 цагт НОБГ МХГ ЭМГ АБТГ хамтран сайжруулсан шахмал түлштэй холбогдуулан цаг үеийн мэдээллийг хийнэ. 

11:00 цагт Захирагчийн ажлын алба, МХЕГ, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын хэлтэс хамтран худалдаа үйлдвэр үйлчилгээний газруудын талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд 

11:00 цагт Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбайд 

11:00 цагт “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулсан хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

Монголын үндэсний музейд

11:00 цагт Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт болно. 

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Нийслэлийн 1-р дунд сургуулийн захирлын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тус сургуулийн эцэг эхийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын зах зээлд экспортлох болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх "Үндэсний чанарын чуулган" зохион байгуулах талаар МҮХАҮТ, Стандарт хэмжилзүйн газар хамтран мэдээлэл хийнэ.