Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д байрлах гэрүүдийн тухай сонирхолтой баримтууд

oly.mn
2019 оны 10 сарын 15
oly.mn

Орчин үеийн шийдэлтэй гэрт хонох шинэ трэнд аялагчдын дунд түгэж байна.

АНУ-ын Лос Анжелес хотоос эхлээд Юта мужийн "Zion" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүртэл монгол үндэсний гэр бий. Монгол гэр нь агаарын солилцоо сайн бөгөөд байгальд ойр гэдгээрээ ийнхүү өдрөөс өдөрт хотжиж буй хөгжилтэй орнуудын иргэдийн сонирхлыг татах болжээ. 

Дэлхийн хотуудад байгаа гэрүүдийн заримаас сонирхуулж байна.

Техас мужийн Марфа хот 

 

Техас мужийн Марфа хотод байх энэхүү гэрт шөнө түгэх оддыг ажихаар хүмүүс олноор очдог байна.   

Техас мужийн Эль Пасо хотоос зүүн урд зүгт гурван цагийн зайтай яваад хүрэх энэхүү гэрт дүүжин ор, халуун рашаан бий. Мөн унадаг дугуй түрээслэх боломжтой. Найзуудтайгаа ирмээр байна уу? Тэгвэл энэхүү гэрийн эргэн тойронд майхан барьж болно. 

Юта мужийн Ордервилл хот 

 

"Zion" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо орших Ютагийн гэрт саатахад гар утасны сүлжээ хүртэл байхгүй учраас танд төгс амралт болно. Шөнийн тэнгэрийг ажингаа галын наадамд дулаацах энэхүү амралтын газрын гэрт 11 хүртэл хүн хонох багтаамжтай аж.

Техас хотын Элжин хот

 

Техас мужийн Остин хотоос 30 орчим минутын зайд таван гэр зочдоо хүлээж байна. Гар урлалын эдлэлээр энэхүү гэрийн өнцөг булан бүрийг чимэглэжээ. Уг сонирхолтой чимэглэлүүд хэнийг ч болов их хотын завгүй хэмнэлээс холдуулж дөнгөнө. Гэр бүрт сонгодог бичгийн ширээ байх бөгөөд дүүжин оронд тухалж, ойр орчим зугаалах нөхцөлийг бүрдүүлжээ. 

Колорадо муж 

 

Хэрвээ та ууланд аялах хүсэлтэй бол энэ гэр тохиромжтой. Денвер хотоос 30 минутын зайд онгон зэлүүд байгальд байрлах энэхүү гэр нь адал явдал хайдаг хэн бүрт нээлттэй. Шөнийн гайхалтай үзэмжийг тольдож, эргэн тойрноо 360 градуст харж болно. 

Калифорни мужийн Лос-Анжелес хот 

 

Орчин үеийн шийдэлтэй эл гэр нь зөвхөн адал явдал хайгчдад зориулаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Алдарт "Hollywood"-ийн дурсгалт газраас хэдхэн километрийн зайтай оршдог энэхүү газарт жүрж, лемон болон авокадо жимсний өнгөтэй унжуурга бүхий гэр бий. Хатуу модон шалтай, орчин үеийн тохь тухтай хэрэгсэл бүхий гэр таныг хүлээж байна. 

Вайоминг мужийн Саратога хот

 

Вайоминг мужийн Шайенн хотоос хоёр цагийн зайд энэхүү уулын гэр бий. Тансаг зэрэглэлийн энэ гэрт байрлах төлбөрт хоол болон хөтчөөр газарчлуулж морь унах үйлчилгээ багтжээ. Аварга том ор, арьсан буйдан гээд гэр дотор таны тав тухыг бүрэн хангах хэрэгслүүд бий. Мөн Вайомингийн хөдөөх газар загасчлахаас эхлээд агаарт йога хийх боломжийг хүртэл бүрдүүлжээ. 

Зураг