Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Макро стратеги ба үнэ цэнийн хөрөнгө оруулалт" СУРГАЛТ БОЛНО

ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Макро орчин болон тухайн компанийн анализад суурилж Монголын хөрөнгийн зах зээлээс оновчтой багц бүрдүүлэх боломж...

Та энэхүү сургалтад хамрагдсанаар өнөөгийн Монголын эдийн засгийн орчныг ойлгуулах, түүнийгээ хэрхэн хөрөнгө оруулалт хийхдээ ашиглах талаар мэдлэг олж авах боломжтой. 

Хөрөнгө оруулалтын орчноо таних нь – 2020 он:

Аливаа хөрөнгө оруулалт бүгд тодорхой эдийн засгийн орчинд явагддаг. Иймд тухайлсан хөрөнгө оруулалтын судалгаанаас гадна эдийн засгийн ерөнхий төлөв болон тэр нь таны хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөхийг мэдэх зайлшгүй шаардлага байдаг.
Тэр ч бүү хэл зарим томоохон Hedgefund-ууд нь зөвхөн макро эдийн засгийн судалгаанд тулгаруулсан арилжаа хийсээр байгаа билээ. Ийм хэрэгцээ байгаа боловч нөгөө талаасаа эдийн засгийн ойлголтууд нь харьцангуй төвөгтэй, ойлгоход хүндрэлтэй байдаг.

Үнэ цэнийн хөрөнгө оруулалт хийх стратеги-2020 он:

Сургагч багш нь өөрийн 10 гаруй жилийн туршлагад үндэслэн хамгийн сүүлийн үеийн бодит мэдээлэл, суурь судалгааны аргачлалыг ашиглаж дунд хугацаанд хадгалах хувьцааны багцийг танилцуулна.
Ингэхдээ тухайн компанийн гүйцэтгэх удирдлагуудтай хийсэн уулзалтуудаас авсан мэдээлэл, салбарын болон компанийн статистикуудыг ашиглахаас гадна хөрөнгийн зах зээлийн ерөнхий хандлага, төлөв байдалтай уялдуулан судалгааг гүйцэтгэсэн байна.

Сургалтын онцлог: 

  • Суурь судалгааны top-down аргачлалын дагуу шийдвэр гаргах
  • Бодит макро эдийн засгийн анализад тургуулан шийдвэр гаргах
  • Тухайн компанийн 360 градусын суурь шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах


ХЭЗЭЭ: 2019 оны 10-р сарын 19-нд 12:00-15:00 цагт 

ХААНА: Жи-Мобайл төв (цэцэг төвийн ард байрлах) 3 давхарт 303 тоот CMRD төвд

БҮРТГЭЛ:  Та энэд дарж бүртгүүлнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99809467; 91977333