Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Этиоп улсын ерөнхий сайд 2019 оны энх тайвны Нобелийн шагналыг хүртэхээр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая 2019 оны Нобелийн энх тайвны шагналтныг зохион байгуулагчид нь зарлалаа. Энэ жилийн шагналыг Этиопын ерөнхий сайд Абий Ахмед хөрш Эритрей улстай 20 жил хийсэн дайныг зогсоосон гавьяагаараа хүртэхээр болжээ.

Дорнод Африкийн Этиоп, Эритрей улсууд газар нутгийн маргаанаас үүдэлтэйгээр олон жил дайтаж, аль аль нь санхүүгийн болон хүн хүчний асар их хохирол амсаад байв.

Дайныг төгсгөл болгосны дараа салж хагацсан гэр бүлүүд нэгдэж, хоёр орны хооронд агаарын зам нээгдсэн юм. Одоо 43 настай Абий Ахмед саяхан хөрш Суданд төрийн эргэлт гарсны дараа талуудын эрх мэдлийг хуваарилах хэлэлцээрт зуучилж, улс төрийн хямралаас гаргаж өгсөн гавьяатай хүн гэгдэж байгаа.

Судан улсыг 30 шахуу жил удирдсан дарангуйлагч Омар Аль Баширыг огцруулсны дараа цэргийнхэн болон иргэний байгууллагуудын хооронд эрх мэдлийн хуваарилалтын маргаан үүсээд байсныг зохицуулахад тэр чухал үүрэг гүйцэтгэжээ.

Даваа гарагт эдийн засгийн салбарын Нобелийн шагналтныг зарласнаар 2019 оны салбар салбарын шагналтнуудыг тодруулах ажиллагаа өндөрлөнө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу санаачлагч Альберт Нобелийн нас барсан өдөр Шведийн нийслэл Стокгольмд болох юм.

 

Эх сурвалж: CNN