Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота корпорац 2021 оны RAV4 гибрид загвартaa “plug-in” боломж нэмэх болсныг зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Лос Анжелес хотод нээгдэх Авто Шоунд Японы Тоёота корпорац RAV4 автомашиныхаа 2021 оны гибрид загварыг танилцуулахаар болжээ.

Сонирхолтой нь уг загварт “plug-in” буюу цахилгааны гадаад эх үүсгүүрээс батарейг нь холбон цэнэглэх боломж нэмэгдэж байгаа гэнэ.

Тус компани хэдэн жилийн өмнө Prius Prime загвартаа мөн ийм боломж нэмсэн юм.

Одоогийн RAV4 гибрид загвар нь 1.6 кВат/цаг багтаамжтай никель-металл-гидрид батарейн тусламжтайгаар нэг литр шатахуунаар 16.5 км (100 км-т 6 литр) зам туулдаг.

Үүнээс гадна Тоёота 2020 оноос эхлэн үйлдвэрлэгдэх бүх гибрид, “plug-in”, цахилгаан автомашинуудынхаа батарейн баталгааг одоогийн 8 жил/160,000 км-ээс 8 жил/240,000 км болгож нэмэгдүүлж байгааг зарлажээ.

Өөрөөр хэлбэл тус компаниас 2020 оны гибрид машин худалдаж авбал батарейн баталгаат ажиллагаа нь одоогийнхоос 50 хувиар нэмэгдэх юм байна.

 

Эх сурвалж: Engadget