Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан 50 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 50 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах сургуулийн хашаанд хоёр метр гүнтэй нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр 10:30 цагт иржээ. 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 10:47 цагт очиж, тус хорооны харьяат иргэн 50 настай, эрэгтэй "Х"-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн Түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг зөвлөж байна.