Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Отгонбаяр: Улаанбаатар хотын албан ёсны бүртгэлтэй таксины тоог 2,000-д хүргэх боломжтой

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нарыг “Хьюндай автомашин” эзэмшигчдийн хоршоонд нэгдэхийг уриалж буйгаа илэрхийлэн таксины жолооч нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

2019 оны байдлаар Улаанбаатар хотод 500 мянган автомашин болон өөрөө явагч тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Айл болгон автомашинтай байх хэрэгцээ шаардлага үүссэн шалтгаан бол нийтийн тээврийн хүртээмжтэй шууд холбоотой. Статистик мэдээллээр хотын 1,000 автобусны 80 хувийн насжилт дуусаж байгаа, 500 таксины тал хувь мөн ирэх жил насжилт нь дуусаж байгааг "Юбикаб" ХХК-ийн захирал Н.Отгонбаяр хэлэв.

Иймд тэрбээр “Такси үйлчилгээ эрхлэгч жолооч нар болон такси дуудлагын үйлчилгээний мобайл аппликэйшн UBCab хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК-тай хамтран хоршоо байгуулж, Улаанбаатар хотын иргэдэд стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний газар, хүртээмжийг нэмэгдүүлэхийг уриалж байна.

Авто тээврийн тухай хуулийн хүрээнд хувиараа такси үйлчилгээ эрхлэгч жолооч нарыг нэгтгэн тээвэрлэлтийн гэрээ хийж, Улаанбаатар хотын албан ёсны бүртгэлтэй таксины тоог 2019-2020 онд 2,000-д хүргэх боломжтой”  гэв.

Тээврийн цагдаагийн албанаас замын түгжрэлийн голлох шалтгаан нь оргил ачааллын үеэр халтуур хийдэг буюу албан бус тээвэр эрхлэгчид гэж мэдээлдэг.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг такси компани 10 байсан бол энэ онд 8 болж буурах төлөвтэй байна. Энэ бол нийтийн тээврийн салбарт бодлого зохицуулалт санаачилга үгүйлэгдэж байгаагийн тод илрэл.

Цаашид энэ салбартаа шинэчлэлт хийхгүй бол Улаанбаатарчуудын тээврийн хэрэгцээг хангах гэж хувийн унаа нэмж авсаар байвал тун удахгүй Улаанбаатар хот “0” зогсолт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас сануулдаг гэдгийг хэлж байв.

Жолооч С.Мишиг “Нэгдүгээр эгнээний зөвшөөрлийг авахын тулд өмчлөгчийн гэрээтэй, нийтийн тээвэртэй гэрээтэй байж, нийтийн тээврийн оношилгоонд ордог. Нэгдүгээр эгнээг авахын тулд заавал хоршоо байгуулах ёстой. Аль нэг такси баазад UBCab аппликэйшний дуудлагаар явж байгаа таксины жолооч нарыг оношилгоонд оруулаад өгөөч гэхээр нэг хүнээс сард 30 эсвэл 50 мянган төгрөгийг авъя гэдэг.

Ингэж хохирч байхаар хоршоо байгуулаад хамтын зарчмаар нэгдүгээр эгнээгээр явах боломжтой" гэв.