2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S29
02:00
S29
-1°
03:00
S29
-2°
04:00
S29
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°

Г.Нэргүй: Шөнө ханан пийшингийн хаалт хаахгүй байх хэрэгтэй

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Түргэн тусламжийн 103 төв, Онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл өнөөдөр хийсэн билээ. 

2019 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Үүний 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байжээ.

Нийслэлийн түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд үйлчилгээ үзүүлсэн бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагджээ. Үүнээс 17 хүүхэд гэрээр зөвлөгөө өгсөн ба гурван хүүхэд одоогоор хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 60 хувь нь эмчилгээнд хамрагдаж, 20 хүнд гэрээр зөвлөгөө өгсөн.

Мөн хордлогын төвд одоогийн байдлаар долоон хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүн нь маш хүнд, тав нь хүнд, үлдсэн нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.  Өглөөний 07:30 цагт гурван сартай У тархины даралттай учраас эргэн хэвтсэн гэдгийг мэдээллийн үеэр Нийслэлийн онцгой байдлын газрын мэргэжилтэн Г.Нэргүй хэллээ. 

Мөн тэрбээр нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны галлагааны тараах материалыг төвийн зургаан дүүрэгт, нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид болон гэрээт албан хаагчид, хороодын албан хаагчид хамтран өрхүүдээр орж тараах материалыг тарааж байгаа юм. Ирсэн мэдээллээр 15,715 өрхөд хүрч ажиллаад байна.

220,000 гаруй гэр хорооллын иргэний 50 орчим хувь нь ердийн зуух хэрэглэдэг. Ерөнхийдөө ердийн зуух, төслийн зуухыг зохих журмын дагуу ажиллуулах шаардлагатай. Ялангуяа шөнө ханан пийшингийн сойлтуурыг хаахгүй байх хэрэгтэй хэмээн зөвлөлөө. 

x