Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN

ГХЯ-нд

09:00 цагт Байгаль орчны хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн дэд бүсийн хөтөлбөрийн удирдах албан тушаалтнуудын 23 дугаар хурал болно.

Холидэй Инн зочид буудалд

09:00 цагт Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

ҮХЦ-ийн байранд

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, зардлын хэмжээг батлах тухай тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийнэ.

Корпорейт Конвеншн Центрт

11:00 цагт Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагт “Амгалан” амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11:00 цагаас Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.