2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-4°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар бидэнд хоёр гарц үлдэж байгаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.10.07/ хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулж, цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх тухай бүлэг хэлэлцсэн байна. Дараагийн асуудал нь сайжруулсан түлштэй холбоотой Шадар сайд Ө.Энхтүвшин бүлгийн гишүүдэд мэдээлэл хийжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоригтой холбоотой тайлбар хэлэхэд есдүгээр сарын дундуур УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ өнгөрсөн Баасан гарагт хоригийг хэлэлцээд хүлээж авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр бидэнд хоёр гарц үлдэж байгаа. Эхний шийдэл нь өмнөх гаргасан тогтоолоо өөрчилж засаад ард нийтийн санал, асуулга явуулах, дараагийнх нь гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг батлах юм.

Манай бүлэг дээрх хоёр хувилбарыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. МАН-аас тав, АН-аас гурван гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шинэ намын дарга Ж.Батзандан нар ажлын хэсэгт байгаа. Бүлэг хэлэлцээд зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр зөвшилцөх ажлын хэсэг хуралдана.

Хоёрдугаар асуудал нь нийслэлд өнгөрсөн долоо хоногт хүйтэрсэн. Сайжруулсан түлштэй холбоотой байж болзошгүй хүний амь эрсдсэн асуудал гарсан. Юуны өмнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн явдалд бүлгийн нийт гишүүдийнхээ өмнөөс ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ асуудлаар бүлгийн хурал дээр Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийсэн. Сайжруулсан түлшинд тавьж байгаа хяналт, түлш олголт болон зуухны стандарт зэрэг олон асуудлаар бүлгийн гишүүд ярилцлаа. Ингээд бүлгээс Засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн чиглэл өгч байна.

Мөн энэ асуудалд түлж байгаа стандарт болон зуух зэрэгт яаралтай дүгнэлт гаргах нь зөв гэж үзлээ" гэв.

 

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн алба

x