2019/10/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,676.12₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-7°
16:00
S30
14°
17:00
S30
13°
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S26

Монгол Улсад оны эхний есөн сард 823 хүн гэмт хэргийн улмаас нас баржээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 10 сарын 4
iKon.MN

Цагдаагийн байгууллага 2019 оны эхний есөн сарын байдлаар 449,299 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49,922, хоногт 1,664, цагт 139 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 26,314 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 17,564 буюу 66.7 хувь нь Улаанбаатар хотод, 8,692 буюу 33.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2,236 буюу 7.8 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2,961 буюу 14.4 хувиар тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, дээрэмдэх гэх мэт/ 15,818, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6,323 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 11.6 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 12.8 хувиар тус тус буурчээ. Дээрх хоёр бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.6 хувийг эзэлж байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 11.9 хувь нь согтуугаар, 3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.7 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 74.4 хувь нь ажлын өдрүүдэд, 30.2 хувь нь шөнийн цагаар, 31.2 хувь нь гэр орон сууцанд, 19.3 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 1,327 хүүхэд хохирсон бол 906 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.4 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өсжээ.

Энэ хугацаанд 25,555 иргэн гэмт хэргийн улмаас хохирсноос 823 хүн нас барж, 6,615 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 95 буюу 13 хувиар өсөж,  гэмтсэн хүн 141 буюу 2.1 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 225,178.1 сая төгрөгийн хохирол учирснаас 32,326.3 сая төгрөг буюу 14.4 хувийг нөхөн төлүүлж, 5,007.8  сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.

Нийт 1,517,506 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 314,145 буюу 26.1 хувиар, 1,511,000 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 316,826 буюу 26.5 хувиар тус тус өссөн байна.

Нийт зөрчлийн 92.7 хувийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих” зөрчил эзэлжээ.

Мөн энэ хугацаанд 78,316 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16,908 буюу 27.5 хувиар өсөж эрүүлжүүлэгдсэн хүний 56,092 буюу 71.6 хувь нь Улаанбаатар хотод, 22,224 буюу 28.4 хувь нь орон нутагт байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

x