Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгч зурагтаар дотоод хэргийн сайдаа огцруулж үзүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов олон нийтийн нүдэн дээр албан тушаалтнуудаа загнаж, шийтгэж үзүүлэх дуртай нэгэн.

Тэгвэл тэр Мягмар гарагт дотоод хэргийн сайдаа телевизийн шууд нэвтрүүлгээр албан тушаалаас нь огцруулж үзүүлжээ.

Сайд Искендер Муликовыг тэр энэ удаа төв телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр зэмлэж, албан тушаалаас нь огцруулаад танхимаас хөөн гаргасан байна.

Сайдын албыг хаших хугацаандаа олон удаа алдаа доголдол гаргахад нь Бердымухамедов нийт 12 удаа сануулж байснаа хэлжээ. Гэвч үр дүн гараагүй тул Муликовыг огцруулж, дэслэгч генерал цолыг нь бууруулан цагдаагийн хошууч болгох шийдвэрээ ерөнхийлөгч хэлсэн байна.

Мөн төрөөс олгосон бүх шагналыг нь хурааж, дотоод хэргийн шинэ сайдын захиргаан дор ямар нэг алба хашуулахаар болсныг дуулгажээ.

Эцэст нь Бердымухамедов түүнээс хэлэх үг байгаа эсэхийг асуусныхаа дараа “Явж болно!” гэж хэлээд танхимаас гаргасан байна.

Өнгөрсөн сард тус улсын худалдааны сайд телевизийн сувгаар гартаа гавтай, нүдэндээ нулимстай гэмээ наминчлан уучлал гуйж байгааг үзүүлж байв.

Түүнийг авлига авсан хэрэгт буруутгаж, огцруулсан байна.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty