Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс шинэ эзэн хаантай болж байгаагаа тохиолдуулан 600,000 гэмт хэрэгтнийг өршөөнө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 22-ны өдөр шинэ эзэн хаан Нарухитог сэнтийд нь залах гэж байгаатай холбогдуулан Япон улсын засгийн газар 600,000 орчим гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэхээр төлөвлөж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

Төлөвлөгөөг аравдугаар сарын дундуур Абэ Шинзогийн засгийн газар батлах бөгөөд хамгийн багадаа гурван жилийн өмнө жижиг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулах гэнэ. Харин шоронд хоригдох ялтай, ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өршөөлд хамрагдахгүй ажээ.

Японд жижиг төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн, торгуулсан хүмүүсийн зарим иргэний эрх нь таван жилийн хугацаатай хязгаарлагддаг. Тэгвэл энэ удаагийн өршөөлөөр тэдний эрхийг хугацаанаас нь өмнө сэргээх ажээ.

1989 онд эзэн хаан Хирохито нас барахад 10 сая гаруй хүн өршөөгдөж, иргэний эрхээ сэргээлгэсэн бол 1990 онд түүний залгамжлагч Акихитог хаан ширээнд залрахад 2.5 сая хүн өршөөгдөж байжээ.

 

Эх сурвалж: Reuters