Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол чат” хэрэглэгчдийн хүлээлтээс давсан боломжуудтай

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 3
Сурталчилгаа

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Монгол чат”-ын багийнханы хувьд ачаалал дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. Учир нь тэд мэдээлэл технологийн хамгийн том арга хэмжээ ICTexpo-2019-д оролцсон юм.

 

Мишээл Экспогийн үүдээр ормогц “Монгол чат”-ын бондойсон хөөрхөн хүүхэлдэйнүүд угтаж авна. Цааш явмагц “Шидэт сканнер” ашиглаж ном, өргөөгийн тасалбар, стикер авахаар оочирлосон хүмүүс харагдаж байлаа. Тэдгээр хүмүүс 5 хүрэхгүй секундын дотор бараагаа аваад явцгааж байсан нь дэлхийн хамгийн хурдан төлбөрийн системийг оруулж ирсэн гэдгийг нь батлаад өглөө.

Бид үнэндээ уг аппликейшнийг чат бичих нэмэлт боломжтой л болохоос бусад төрлийн онлайн банк, интернэт банк, цахим түрийвчнээс ялгаагүй гэж боддог байсан. Гэтэл энэ бодол маань өөрийн биеэр экспо дээр очиж “Монгол чат”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа эрс өөрчлөгдсөн юм.

Бидний дунд үндэсний сошиал аппликейшн нэрээр танигдсан “Монгол чат” нь эрдэнэс нуусан авдар шиг л санагдсан. Монголчуудын хэрэглэж заншсан бусад аппликейшнүүдээс тэс өөр, цоо шинэ, илүү ашигтай үйлчилгээг санал болгодог байсныг ICT дээр очоод л ухаарлаа.

Бид юу гэж боддог байсан бэ?

“Утсан түрийвч” бусад цахим түрийвчтэй адилхан үйлчилгээтэй.

Гэтэл үнэндээ...

“Утсан түрийвч” нь бусад цахим түрийвчнүүдээс давуу тал олонтой юм байна лээ. Хамгийн таалагдсан нь өөрт байгаа бүх төрлийн банкны картаа бүгдийг нь холбох боломжтой. Харин бусад цахим түрийвчнүүд ганц л дансаа холбох шаардлагатай байдаг. Би одоо 3 өөр банкны картаа холбочихсон түрийвч хэрэглэх шаардлагагүй болсон шүү. Өө нээрэн... олон банкны картныхаа пин кодуудыг сольж холихгүй амар санагдсан.

Бид юу гэж боддог байсан бэ?

Гүйлгээ, төлбөр тооцоо хийхийн тулд “Утсан түрийвч”-ээ цэнэглэх шаардлагатай.

Гэтэл үнэндээ...

“Монгол чат”-д картаа холбоод баталгаажуулчихсан бол бүх төрлийн гүйлгээ, төлбөр тооцоо хийхэд шууд картнаас мөнгө хасагдчихдаг юм байна лээ. “Утсан түрийвч”-ний үлдэгдэл 0 төгрөг байсан ч төлбөр тооцоо хийгдчихсэн.  Кассны дэргэд зогсоод “утсан түрийвч”-ээ цэнэглэж цагаа үрэх шаардлагагүй амар санагдсан. Уншуулаад л утсаа халаасандаа хий! Бусдыг нь “Монгол чат” чиний өмнөөс хийчихнэ.

Бид юу гэж боддог байсан бэ?

“Монгол чат”-аар төлбөр тооцоо, гүйлгээ хийхэд шимтгэлгүй гэж байгаа ч ирээдүйд шимтгэлтэй болно.

Гэтэл үнэндээ...

“Монгол чат”-ын зорилго бол хэрэглэгчдээс шимтгэл авахгүй байх... Одоо ч, ирээдүйд ч таниас шимтгэл авахгүй! Хэмнэлттэй амьдарч, хэрэглээгээ шинэчил.

Бид юу гэж боддог байсан бэ?

“Монгол чат”-аар төлбөр тооцоо хийдэг газар цөөхөн.

Гэтэл үнэндээ...

Шудрагаар хэлэхэд, бид нүдэн дээрээ “Энэ байна” гээд гаргаж ирүүлэхгүй л бол аливааг сонирхож эрэлхийлдэггүй залхуу хүмүүс. Судлаад үзэхэд “Монгол чат”-аар төлбөр тооцоо хийдэг 8000 гаруй газар байдаг юм байна лээ. Та яг л над шиг анзаараагүй байх тийм үү? Байрныхаа доор байдаг дэлгүүрээр ороод гарахдаа “Монгол чат” байгаа эсэхийг ажиглаарай. Та анзаарч хараагүй л болохоос “Монгол чат”-ын QR код хаа сайгүй байршсан байгаа шүү. 

Уг аппликейшн гуравхан сарын дотор 300 мянга гаруй хэрэглэгч татсан. Тэгэхээр  Улаанбаатар хотын гурван хүн тутмын нэг нь гэсэн үг. Та “Монгол чат”-тай эсэхийг нь асуугаад л мөнгөө шилжүүлж болно. Шимтгэл 0 төгрөг шүү дээ. Мөн дэлхийн хамгийн хурдан төлбөр тооцооны систем гэгдэх “Шидэт сканнер” нь интерном, өргөө болон Goodprice-т байгаа. “Дүүд” гээд л шимтгэлгүй төлбөр тооцоо хийчихнэ.

Нэмж хэлэхэд дээрх боломжууд дөнгөж эхлэл гэсэн шүү. Хөгжүүлэлтийн эхний үе шат дээрээ яваа “Монгол чат” хэрэглэгчиддээ барихаар олон олон бэлэг бэлдсэн гэсэн.

Надад ажилтныг нь өдөржин ятган байж мэдэж авсан нэг нууц мэдээлэл байна.... Тэр юу вэ гэхээр... “Монгол чат” удахгүй дуут шуудан буюу “walkie-talkie” үйлчилгээтэй болно гэсэн. Аа бас voice call, video call-той болох тун ойрхон байгаа гэнэ лээ. Зах зээлд нэвтрээд нэг жил ч болоогүй байж ямар олон хөгжүүлэлт хийгддэг юм бэ....

Хэдүүлээ хэрэглээд л байж байя даа. Бэлэгнүүд ар араасаа ирж яваа сурагтай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.