Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Жаст"-ын Ш.Батхүүгийн гомдлыг ирэх Даваа гарагт хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Жаст" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Алтжин" группыийн захирал Г.Алтан түүний хүү Э.Сүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хурал энэ сарын 7-нд Улсын дээд шүүхэд болохоор товлогджээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 5-нд Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Харин анхан шатны шүүхийн уг шийдвэрийг Ш.Батхүү эсэргүүцэн гомдол гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсныг Ш.Батхүү үндэслэлгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм.