Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Юнител групп “ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ” -аар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын “ICT EXPO 2019 үзэсгэлэн 13 дахь жилдээ энэ сарын 27-29-ний өдрүүдэд Мишээл экспод амжилттай болж өндөрлөлөө.


Ерөнхий ивээн тэтгэгч Юнител групп “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор нэгдэн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаасгүй технологиор танилцуулсан бөгөөд, монголд хамгийн анх удаа өндөр хурдны 5G-ийг өөрийн биеэр туршиж үзэх боломжийг хэрэглэгчдэд олгсон юм. Мөн эдгээр өдрүүдэд ододтой сельфи зургаа авахуулах сонирхолтой шинэ шийдэл, VR тоглоом, электрон шивээс, Дата хүрдний тоглоом зэргээр бүхий л танилцуулгын болон энтертайнмент хэсгээ дижитал байдлаар шийдсэн нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж байсан.

 

Үзэсгэлэнгийн хаалтын өдөр буюу өчигдөр “ICT EXPO 2019” үзэсгэлэн шилдэг оролцогчдоо шалгаруулж, Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар Юнител групп шалгарлаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний өв соёлыг дээдлэн хөгжилд түүчээлэгч Монгол компани байж, жил бүр “Зөв гэр бүл”, “Ногоон зүрх – Хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдлөө орхиогүй зүрх бүхэнд”, “Ногоон зүрх - Аав ээжээ хайрлая”, “Ногоон байгаасай” – эко аян, “Зөв бай”, “Та ч бас хүүхэд байсан” – Хүүхдийн хүчирхийллийн эсрэг аян, “Цуурхлыг зогсооё” – Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах аян зэрэг нийгмийн маркетингийн кампанит ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, нийгэмд эерэг хандлага түгээх, ирээдүй хойч үедээ зөв үлгэрлэл, зөв дадал хэвшил бий болгохыг зорин ажилладаг байна.  

 

Нийгмийн маркетингийн кампанит ажил нь Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг сонгохын хамт тухайн эерэг зөв хандлага, мессэжийг дэмжиж, өөртөө хэрэгжүүлэх бусдад үлгэрлэх давуу талтай  байдгийг бусдаас түрүүлж олж харж, хэрэгжүүлсэн нь сайшаалтай.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.