Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

“ICT EXPO 2019” үзэсгэлэнгээр Дижитал орон зайг мэдрүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 27
Сурталчилгаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 13 дахь жилдээ зохион байгуулж буй ICT EXPO 2019 үзэсгэлэн Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд мэдээллийн технологийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, энэ салбарт хүч сорьж байгаа стартапууд оролцож шинэ технологи, шинэ шийдэл, шинэ бүтээлүүдээ танилцууллаа.

 

Дижитал хөгжлөөр тэргүүлэгч Мобиком Корпорацийн хувьд тус үзэсгэлэнд нэг ч хэвлэмэл цаасан эх материалгүйгээр гагцхүү лед гэрэл, лед дэлгэц болон VR төхөөрөмж ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан нь тун ч сонирхолтой шийдэл байсан юм.

 
 
 

Түүнчлэн үзэсгэлэнг зорин ирсэн үзэгч, сонирхогч, зочдод зориулан Мобикомын үзэсгэлэнгийн танхимын гадна байрлах QR кодуудыг Candy pay апликейшнаар уншуулаад 20’000 хүртэлх candy цахим мөнгөнөөс эхлээд ухаалаг гар утасны эзэн болох зэрэг олон бэлгүүдийг бэлджээ. Эдгээр бэлгүүдийг зөвхөн Мобикомын төдийгүй бүх операторын хэрэглэгч авах боломжтой бөгөөд гар утсандаа Candy Pay апликейшныг татаж суулгаад цахим мөнгөний хэрэглэгч болоход хангалттай юм.

 
 
 

Сонирхуулахад, Монголын анхны, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй Candy цахим мөнгөний үйлчилгээний үзэсгэлэнгийн танхим ч тэнд байх бөгөөд Candy цахим мөнгөөрөө хямдралтай худалдан авалт хийх боломжтой.

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.