Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол банк 2019 оны гуравдугаар улирлын инфляцын тайланг танилцуулна

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Туушин” зочид буудалд 

09:00 цагт “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

НМХГ-т 

10:00 цагт "Төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын талаар мэдээлэл хийнэ.

Монголбанкны “В” байранд

10:00 цагт  Монгол Улсын 2019 оны гуравдугаар улирлын инфляцын тайланг танилцуулах нээлттэй сонсгол болно.

ХХААХҮЯамны ар талд Хоршоологчдын холбооны байр 2 давхар

11:00 цагт Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатарын тухай зарим хэвлэлүүдэд андуу ташаа мэдээлэл тараасантай холбогдуулж мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Хүннү” мото клубээс Олон улсын мото холбоо байгуулж буй талаар мэдээлнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт МАХН-аас Бага чуулганаас гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын хүний төлөө намаас УИХ-ыг тарахыг шаардсан мэдээлэл хийнэ.

Мишээл экспо төвд

12:00 цагт ICT-Expo-2019 үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн үеэр технологийн шинэ боломжуудыг танилцуулна.

Д.Сүхбаатарын талбайд

09:00 цагт БСШУСЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Өдөрлөгөөр:

  • Нээлттэй өдөрлөгийн үеэр 36 байгууллагын судалгаа шинжилгээний 250 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга, үзэсгэлэн зохион байгуулна. 
  • Өдрийн турш Аеробик, Спининг, Туялзуур сэлэм, дугуйн ролик зэрэг спортын төрлөөр үзүүлэх тоглолт үзэж, Үндэсний спорт, гранд гольф зэрэг спортоор өөрийгөө сорьж, хөгжөөнт тэмцээн, урамшуулалт худалдаанд оролцох боломжтой.
  • Оюуны хөгжлийн зээлийг газар дээр нь шийдвэрлэж, төрийн өмчит их дээд сургуулиудын хөтөлбөр, онцлог давуу талын талаар мэдээлэл авах бүрэн боломжийг Их дээд сургуулиудын консорциум танд олгох болно. 
  • Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхдүүдийн хоол, бага ангийн сурагчдын үдийн цайны шим тэжээлийн талаар үзэсгэлэнг мөн сургууль, цэцэрлэгийн тогооч нарын төлөөлөл танилцуулах бол, сурагчийг дүрэмт хувцсны талаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.  
  • Инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхохоос гадна мини одон орон судлалын өргөөнд зочилж, сансар огторгуйгаар аялах боломжийг шинжлэх ухааны салбарынхан олгож байна. 
  • Театр урлагийн байгууллагууд энэ өдөр үйл ажиллагаа, бүтээл туурвилаа танилцуулж, иргэдтэй хамт байх болно. Урлагийн тоглолт, нийтийн бүжиг наадам, хүүхэлдэйн театрын тоглолт, театруудын мэндчилгээ гээд урлаг соёлын арга хэмжээ бүтэн өдөр үргэлжлэх болно.

12:30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нээлттэй өдөрлөгийн хаалтад оролцоно, төв асарт зассан макетуудтай танилцана.

“Чингис” зочид буудалд

13:00 цагт  “Тэнгэр үзэл монголын төрт ёсны сэргэн мандлын үзэл санаа болж чадах уу” хэлэлцүүлэг болно.

Holiday Inn зочид буудалд

14:00 цагт Blockware компанийн T.OS Pay аппликейшны Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно.

Монголын үндэсний музейд

14:00 цагт "Сарьдагийн хийд" үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцоно.