Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байгаа билээ.
Одоогийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 60 орчим хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дуусжээ.
Замын хучилтын ажил 40 хувьтай хийгдэж байгаа аж. Харин явган хүний зам, дугуйн замын ажлыг ирэх хавраас эхлүүлэх юм байна.
20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөжээ.
Шинэчлэгдэж буй замын бүтээн байгуулалтын явцаас хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!