Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд эдийн засгийн өсөлт 6.1%-д хүрч ялимгүй саарна хэмээн АХБ таамаглав

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 9 сарын 25
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улс болон Азийн хөгжлийн төлөвийн шинэчилсэн тайлангаа өнөөдөр(2019 оны есдүгээр сарын 25-нд) танилцууллаа. 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч тогтвортой хөгжлийг цогцлоох замд орсноор эдийн засгийн өсөлт ч тогтвортой түвшинд хадгалагдана хэмээн тус банк үзэж байна.

Азийн хөгжлийн төлөв 2019 шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%, 2020 онд 6.1% болно хэмээн таамагласан байна.
 
График. Эдийн засгийн өсөлт ба төлөв


 
2019 оны эхний хагас жилийн хувьд дотоод эрэлт өсөж, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн бол оны сүүлийн хагаст Хятад улсын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна хэмээн дурджээ. 
 
Хүснэгт: Эдийн засгийн зарим үзүүлэлт(%-аар)

                                    2019                                     2020
         АХТайлан 2019               Шинэчлэгдсэн        АХТайлан 2019           Шинэчлэгдсэн
ДНБ-ий өсөлт 6.70% 6.70% 6.30% 6.10%
Инфляц 8.5 8.5 7.5 7.5
Урсгал тэнцэл -9.6 -10.7 -13 -16.1

Хүснэгтэд заасан үзүүлэлтүүдийн шалтгааныг дараах байдлаар тайлбарлажээ. 

Өсөлт:

2019 онд эдийн засгийн өсөлт саарч 6.7%-д хүрнэ. Үүнд

  • Дотоод эрэлт хурдтай өснө
  • БНХАУ-ын өсөлт саарахын хэрээр уул уурхайн экспорт буурна
  • Дотоодын эрэлтийн хэрэгцээг хангахаар импорт өснө.

2020 онд өсөлт удааширч 6.1%-тай байна.

Инфляц:

  • Төсөөлөл өөрчлөгдөөгүй ба хүнсний бүтээгдхүүний үнэ өндөр байх нь дарамт болно.

Урсгал данс:

  • Урсгал дансны алдагдал ирэх хоёр жилд өсөх шинэчилсэн таамаг дэвшүүлэв.
 
Гэрэл зургийг MPA.mn

Харин ирэх жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болох эрсдлүүдийг дараах байдлаар нэрлэлээ. Үүнд:

  • БНХАУ-ийн өсөлт огцом удаашрах
  • ОУВС-ийн хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй зогсох, эсвэл банкны дахин хөрөнгөжүүлэх үйл явц зогсох
  • Оюутолгойн гүний уурхайн ажил хойшлогдох болсон тухайгаа зарласны дараагаар гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон өөрчлөлтүүд гарах 
  • Дэлхийн худалдааны маргаанаас болж түүхий эдийн үнэ хэлбэлзэх.

Иймд бодлого тодорхойлогчдын хувьд

-Макро эдийн засгийн маш бат бөх, сайн менежмент

-Хөрөнгө оруулалт оновчтой, үнэхээр иргэдэд наалдахуйц байх

-Бизнесийн салбарыг дэмжих, санхүүгийн салбарын тогтвортой байдалд анхаарах шаардлагатай гэсэн зөвлөгөөг АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч ба Ахлах эдийн засагч Деклан Магий тодотголоо. 

Инфляцын тухайд энэ онд өндөр хэвээр байх ч ирэх онд хүнсний бүтээгдэхүүний үнийн нөлөө буурах тул дагаад буурна хэмээн таамаглаж байна.