Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Дураараа биш ээ, Дүрмээрээ” аяны талаар мэдээлэл хийнэ.

ikon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN

“Пума зочид буудалд

09:00 цагаас  “Ухаалаг хотууд: Тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” олон улсын хурал болно.

Холидэй Инн зочид буудалд

09:00 цагаас Үндэсний хөгжлийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна.

Туушин зочид буудал Соёмбо танхимд

09:00 цагаас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” форум болно.

НҮБ-ын байранд

10:00 цагаас ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ХНХЯ-наас “Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын дүн шинжилгээний тайлангийн хэлэлцүүлэг” зохион байгуулна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагаас ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ, Дүрмээрээ” аяны талаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-д

10:00 цагаас “Гааль-Бизнесийн уулзалт 2019” эхэлнэ.

МУИС-ийн Номын санд

10:30 цагаас Нам, улстөр хамаарахгүйгээр залуусын санаачлага, нэгдэл дор Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөнөөс “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ” хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагаас Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг эхэлнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос НМХГ-ын шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын ногоон намаас УИХ-ыг тараах асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт 3 аймгийн залуучуудын холбоодоос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр үндэслэлгүй нэмснийг эсэргүүцэж ТУЗ-ийн гишүүд болон НЗДТГ-т хандах талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

12:00 цагаас “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлж, цуглаан зохион байгуулна.