Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв талбай дээр жолооны үнэмлэхийг 1-2 цагийн дотор хэвлэх үйл ажиллагаа явагдаж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харьяа агентлаг байгууллагуудын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна. 

Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, асуудлыг нь шуурхай шийдвэрлэх арга хэмжээ явагдаж буй энэ газарт жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаар дугаарлан зогссон иргэд нэлээдгүй байсан юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тодруулбал, “Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэхтэй холбоотой ажиллагааг зохион байгуулж байгаа. Жолооны эрхээ хасуулсан иргэд болон, үнэмлэхний хугацаа нь дууссан, сургалтдаа хамрагдсан иргэд ирээд үнэмлэхээ захиалж, хэвлүүлэх боломжтой. Жолооны үнэмлэхийг 1-2 цагийн дотор хэвлэх үйл ажиллагаа явагдаж байна.

Мөн үнэмлэхээ гээгдүүлсэн, 10 жил үнэмлэхээ ашиглаад хугацаа нь дууссан буюу шар үнэмлэхтэй иргэд төлбөрөө тушаагаад үнэмлэхээ захиалж болно. Иргэд өглөөнөөс ирж дугаарлаад ачаалал ихтэй байгаа хэдий ч цагдаагийн байгууллагын зүгээс аль болох хурдан шуурхай үйлчлэхээр хичээн ажиллаж байна хэмээн Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат онцоллоо.

Арга хэмжээний хүрээнд мотоцикл, нохойн, цагдаагийн тусгайн үзүүлбэр гэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж буй. 

Эдгээрээс онцлоход бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд соёлтой оролцоход нь туслах зорилгоор хүүхдэд зориулсан авто машины дромын талбайг тусгайлан засаж, хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр тус талбайд хөдөлгөөнд оролцуулж байв. 

Нээлттэй өдөрлөг өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn