Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс зэрлэг амьтдаас хамгаалах зорилгоор сансрын нисэгчдийг зэвсэглэнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сансраас эх дэлхийдээ буцаж ирсэн нисэгчдэд зориулсан тусгай зэвсэг туршиж байгаагаа ОХУ-ын сансрын агентлагийн захирал өчигдөр мэдээлжээ.

Сансрын нисэгчдийг сүүлийн арав гаруй жилийн хугацаанд зэвсгээр хангахаа болиод байсан юм. Гэвч Оросын сансрын шинэ буудал Алс Дорнодод шилжиж байгаатай холбогдуулан дахин зэвсэглэхээр болсноо Роскосмос агентлагийн захирал Дмитрий Рогозин ярьжээ.

“Газардах цэг хүн ам суурьшаагүй, алслагдсан газар нутаг байх боломжтой тул сансрын нисэгчдийг зэвсгээр хангах ёстой болж байна” гэж тэр тайлбарласан юм.

Рогозин “Зэвсгийг туршиж байгаа. Ойрын жил хагасын дотор хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой” гэж хэлсэн байна.

Тойрог замд ажиллаж байгаад саяхан буцаж ирсэн ОХУ-ын сансрын нисэгч Олег Кононенков “Зэрлэг байгальд түр оромж байгуулахын тулд бидэнд хутга хэрэгтэй. Мөн зэрлэг амьтдаас хамгаалахын тулд буу хэрэгтэй байна” гэж сэтгүүлчдэд ярьж байжээ.

1980-аад оноос эхлэн сансрын нисэгчид ТП-82 загварын гар буу, цохиур зэргийг газардах үед биедээ авч явдаг байсан гэнэ. Гэвч эдгээр зэвсгийг 2007 оноос эхлэн сансрын нисэгчдийн хангамжаас хассан юм байна.

 

Эх сурвалж: AFP