Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх жил гурилын үнэ тогтвортой байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон билээ. 

Тус хурлаар үр тарианы болон дотоодын гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын үнэ өсөх эрсдлээс сэргийлэн энэ оны ургацаас үйлдвэрүүдэд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянган төгрөг байхаар тогтсон байна.

Урамшууллын хэмжээг нэмснээр гурилын үнэ тогтвортой байх бүрэн боломжтой гэж тариалан эрхлэгчид үзэж байгаа аж. 

Буудайн чанар, зэргийг тогтоох төрийн мэдлийн лаборатори байгуулах, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа техник, тоног төхөөрөмж, үр, бордооны үнийн урьдчилгааг 10-20 хувь болгон бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрт олгож байгаа зээлд тариалан эрхлэгчдийг хамруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах, ургац хураалт, борлуулалтын үед импортоор төмс, хүнсний ногоо авахыг хязгаарлах зэрэг тариаланч, ногоочдын тавьсан санал, хүсэлтийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. 

Энэ сарын 14-ний байдлаар үр тарианы хураалт дөрөв, төмс, хүнсний ногооны хураалт 22 хувьтай байгаа юм. 

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар