Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат МҮБХ-ны тамга тэмдгийг хүлээлгэн өгчээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN

Монголын үндэсний бөхийн холбооны маргаан шийдэгдэж байгааг "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр МҮБХ-ны тамга тэмдгийг Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд гардуулан өгч буй бичлэгээ нийтэлсэн байна.

Монголын үндэсний бөхийн холбооны асуудал удаа дараа шүүхээр явж, бөхчүүд талцал хуваагдалд хүрээд байсан юм.