Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн баг тамирчид Монголын хүүхдийн спортын их наадамд тэргүүн байр эзэллээ

Сүхбаатар дүүрэг
2019 оны 9 сарын 17
Сүхбаатар дүүрэг

Монголын Хүүхдийн спортын VI их наадам 2019 оны 9 дүгээр сарын 06-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын үндсэн болон сонгох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд гэсэн спортын 34 төрлөөр зохион байгуулагдлаа.

Тус Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Сүхбаатар дүүргээс спортын үндсэн болон сонгох төрлүүдэд 207 тамирчид, 29 багш, дасгалжуулагчид, хөгжлийн бэрхшээлтэй болон дифлимпийн хүүхдүүдийн төрөлд 167 тамирчид 7 багш, дасгалжуулагчдын хамт амжилттай оролцож тэргүүн байр эзлэв.

Нэгдсэн дүнгээр 23 алт, 15 мөнгө, 18 хүрэл медаль хүртэж цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

Мөн анхан шатны тэмцээнүүдээ дүүрэгтээ амжилттай зохион байгуулсан “Шилдэг зохион байгуулалттай Биеийн тамир, спортын хороо” өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан шигшээ тэмцээнд баг тамирчидаа амжилттай бэлтгэн оруулцсанд 1-р байр, Монголын Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээний 1-р байрын цом, мөнгөн шагнал тус тус хүртжээ.