Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ундрал: Хүүхдээ орхиод ажилдаа сэтгэл амар явах боломжтой тийм л цэцэрлэг байгуулахыг зорьсон

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Боролдойн гэр цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Г. Ундралтай ярилцлаа. 

Өөрийнхөө 3 хүүхдийг ямар орчинд өсгөхийг хүссэн яг тийм газрыг бий болгохыг хичээн маш их цаг хугацаа зарцуулж, нарийн төлөвлөж Боролдойн гэр цэцэрлэгийг үүсгэн байгуулсан. Түүнчлэн хүүхэд өсөж торниж, сурч хөгжих бүхий л нөхцөл бололцоо, орчинг бүрдүүлэхийг хичээж хайраар бүтсэн орчинг бий болгохыг зорьсон ба манай цэцэрлэг хүүхдэд эрүүл саруул өсөж торниж чанартай суурь боловсрол олгохыг зорьсон хүүхдийн хамгийн очих дуртай газар болсон хайраар бүтсэн орчин юм.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Ундрал гэдэг. 3 хүүхдийн ээж. Банк санхүүгийн мэргэжилтэй, Олон Улсын байгууллагад энэ чиглэлээрээ ажилладаг.

- Хүүхдийн хүмүүжилд юу чухал нөлөөтэй вэ? Та хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд юун дээр анхаардаг вэ?

Миний бодлоор хүүхдийн хүмүүжилд хамгийн гол нөлөөлөх хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй хүрээлэн байгаа орчин түүн дээр гэр бүлийн хүмүүжил юу юунаас илүү чухал нөлөөтэй гэж боддог. Миний хүүхдүүдээ өсгөх арга барилуудын нэгээс дурдвал хүүхдүүдтэйгээ гэр бүлийн амьд харилцааг илүү бий болгохын тулд өдөр бүр оройн хоолоо өөрийн гараар бэлдэж сошиал сувгууд болон зурагтаа бүрэн унтраан зөвхөн хүүхдүүдтэйгээ тухайн өдөр юу болж өрнөсөн талаар халуун дотно яриа өрнүүлдэг. Энэ нь ч хүүхдүүдэд маань маш их таалагддаг.

Яагаад Боролдойн гэр цэцэрлэгийг нээх болсон бэ?

Цэцэрлэг нээх санаа маань хамгийн анх би Австрали Улсад бизнес удирдлагын магистраар төгсөж ирээд том охиноо цэцэрлэгт өгөх үеэс эхэлсэн. Учир нь охиндоо яг таарсан боломжийн сайн цэцэрлэг хайж нэлээд их цаг зарцуулж явсан ч яг бага насны хүүхэд өсөж торниход тохиромжтой зориулалтын орчинтой, хүүхдээ орхиод ажилдаа сэтгэл амар явах боломжтой цэцэрлэг маш ховор байсан.

Мэдээж улсын цэцэрлэгүүд байсан ч эцэг эхчүүд бүгд мэдэх байх улсын цэцэрлэгт хүүхдээ оруулна гэдэг тийм ч амар зүйл биш түүнчлэн нэг ангид хэтэрхий олон хүүхэдтэй, багш нар нь хүүхэд бүртээ хүрч ажилладаг эсэх нь эргэлзээтэй санагддаг. Тиймээс би нэлээн хэдэн цэцэрлэгт очиж судлан хамгийн сайн сургалтын хөтөлбөр болон орчинтой цэцэрлэгүүдийн нэгээс сонголтоо хийж охиноо өгсөн.

Эдгээр сайхан орчинтой, сайн сургалтын хөтөлбөртэй цэцэрлэгүүд харьцангуй өндөр төлбөртэй хүүхэд бүр хамрагдах боломжгүй мөн ихэнх нь нэг л дүүрэгт буюу Хан-Уул дүүрэгт төвлөрөөд байх шиг санагдсан. Энэ нь цаашдаа нийгэмд нийгмийн илт ялгаатай байдал үүсгэх вий гэсэн бодол өөрийн эрхгүй төрж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бидний хүүхдүүд бүгд нэг л нийгэмд өсөж торниж, сурч боловсрох учраас нэгэн жигд сайн боловсрол болон орчин тойрныг харж мэдэрч сурч байж манай хойч үе буюу бидний үр хүүхдүүд маань илүү өсөж дэвших болов уу гэсэн үүднээс мөн Улаанбаатар хотын маань бүх дүүрэгт яагаад орчин үеийн олон улсын стандартын дагуу орчин болон сургалттай цэцэрлэгүүд жигд тархан байрлаж болохгүй гэж бодон зориглон хүүхдийн цэцэрлэг нээхээр шийдсэн. Цэцэрлэгийн төслийг гэр бүлийн хүний хамт эхнээс нь маш их цаг хугацаа зарцуулан нарийн төлөвлөн нэлээд хэмжээний зээл санхүүжилт авч бүтээн босгож байгаа юм. Энэ нь нэг талаасаа Монгол улсын иргэн бүрийн нийгэмд үзүүлэх үүрэг нөлөөний нэг хэлбэр болов уу хэмээн итгэж найдаж байна.

- Хүүхдийн орчин хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?

Дээр дурдсанчлан хүүхдийн хүмүүжилд хүрээлэн буй орчин маш их нөлөөтэй. Тухайн хүүхдийг ирээдүйд хэн болох ямар хүн болж төлөвшихийг шууд харуулдаг толь гэж би хувьдаа боддог. Учир нь хүүхэд юу харж, юу мэдэрч, юу сонсож өсөж байна яг түүнийхээ дагуу өсөж дэвшиж хөгжих суурь тавигддаг. Тиймээс ч бид хүүхэд бол ертөнцийг харах толь гэж ярьдаг байх аа. Хүүхэд орчноо тусгаж бүх зүйлийг харж суралцаж энэ нь зориудаар сураагүй ч автоматчилагдаж тогтдог. Тийм учраас бага насны хүүхдийн өсөж торних орчин маш чухал.

- Боролдойн гэр цэцэрлэгийн онцлогийн талаар дурдвал

Манай цэцэрлэгийн онцлог бол сургуулийн өмнөх боловсролын бүхий л сайн программ сургалтуудыг зааж сургахын зэрэгцээ цаашдаа олон шинэ шинэлэг сургалт хүүхдийн дугуйлангуудыг оруулж ирэхээр төлөвлөөд байна.Түүнчлэн бидний анхаарсан бас нэгэн чухал зүйл бол цэцэрлэгийн орчин, интерьерийн зураг төсөл юм. Бид хүүхэд манай цэцэрлэгт өсөж торниж, хөгжих бүхий л нөхцөлийг хангасан орчинг бүрдүүлэхийг хичээсэн. Цэцэрлэгийн интерьер зураг төслийг олон улсын стандартын дагуу Англи Улсын “Archetype” зураг төслийн компанийн мэргэжлийн Франц дизайнертай баг хамт олон болон GIP барилгын компанийн маш чадварлаг инженерүүдийн баг бүрэлдэхүүн бид бүгд нийт 4 жилийн хугацааг зарцуулан бүтээсэн билээ.

Цэцэрлэгийн бусад давуу талуудаас дурдвал : Иж бүрэн агааржуулалтын систeм, хүүхдийг доороос нь дааруулахгүй Шалны халаалт, Зориулалтын хүүхдийн хоолны танхим, кино театр, урлагийн заал, Нян үрждэггүй материалаар хийгдсэн хүүхдийн тоглоомын талбай, Багш хөгжлийн төв гэх мэт олон онцлог давуу талуудыг бүрдүүлэхийг хичээсэн.

- Цэцэрлэгийн насны хүүхдийн өсөлт, хөгжилтөд  хооллолт их чухал энэ талаар ?

Хоол хүнс бол хүүхдийн өсөлт хөгжилтөд нөлөөлөх гол хүчин зүйл гэдгийг бид бүгд сайн мэднэ. Тийм ч учраас бид хүүхдийн гол амин дэм болсон хоол хүнсэнд маш их ач холбогдол өгч органик, эрүүл үндэсний үйлдвэрүүдийн хүнсний бүтээгдэхүүнийг сонгон бэлтгэж байна. Мөн манай хамт олны хамгийн чухал нэг хэсэг болох тогооч, хүүхдийн эмч нар маань илүү хооллолтын шим тэжээлийн чиглэлээр мэргэшсэн баг байгаа.

- Боролдойн гэр цэцэрлэг хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ? 

Мэргэжлийн баг хамт олонтойгоо бид хүүхдийн хоол тэжээл, асран тордох болон ахуйн цэвэрлэгээ үйлчилгээндээ дээд зэргээр анхаарч ажиллахыг зорьж байна. Мөн манай цэцэрлэгийн байр яг төв хэсэгтээ өөрсдийн гэсэн жилийн 4 улиралд хүүхдийг хөдөлгөөн хорихгүй чөлөөтэй тоглох дотор болон гадна зориулалтын тоглоомын талбайг хүүхдүүдийн эрүүл өсөх боломжийг маш сайн бодолцон төлөвлөж тусгайлан бүтээсэн байгаа.

Цэцэрлэгийн хамт олон болон таны цаашдын ажилд тань амжилт хүсье!

 

Боролдойн гэр цэцэрлэг нээлттэй өдөрлөг

Боролдойн гэр цэцэрлэг Хайраар бүтсэн орчиндоо хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо.

 

Боролдойн гэр цэцэрлэг нь БЗД-ийн 25-р хороонд байрлалтай, 2100 м2 цэлгэр талбайтай, агааржуулалт аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан тав тухтай эрүүл орчинд , Нийт 25 мэргэшсэн багш ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр, Бага, Дунд, Ахлах бүлэгтээ цоо шинээр үйл ажиллагаагаа эхлэн, элсэлт авахад бэлэн болоод байна.

  • Агааржуулалтын цогц шийдэл – Зөв агаарын солилцоотой, эрүүл орчин 
  • Зориулалтын тоглоомын талбай – Хөдөлгөөн хориглохгүй, чөлөөтэй зай талбай
  • Хүүхдийн кино театр – Мэргэжлийн үзүүлэх сургалтуудаа зориулалтын кино театрт үзнэ.
  • Эрүүл тэжээллэг хооллолт; Хоолны заал – Мэргэжлийн тогооч өдөр бүр шинэ, шим тэжээлээр дүүрэн хоол хүнсээр үйлчилнэ.
  • Шалны халаалт – Таны хүүхэд доороосоо даарахгүй
  • Эелдэг харилцаатай, мэргэжлийн багш хамт олон - Орчин үеийн чанартай боловсролын систем

гээд таны хүүхэд өсөж торнин, хөгжих бүхий л боломжийг бүрдүүлсэн цэцэрлэгийн нээлттэй өдөрлөгийг сонирхоод үзээрэй.

ФОТО

 

2100 м2 цэлгэр талбай бүхий цэцэрлэгтээ ердөө эхний 200 хүүхдийг бүртгэн авна.

Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.