Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

ikon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд Ирландын Ерөнхийлөгчийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Конор Рагхалайх, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ниаль Бургесс зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Ирланд Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Элчин сайд Н.Тулга хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа улс төрийн салбар дахь найрсаг харилцаан дээр тулгуурлан худалдаа, эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэв.

Ирландын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллахаа нотоллоо.

 

 

Эх сурвалж: ГХЯ