Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нам Ян Жү, Нарны зам, Их тойруу ачаалал авсан тул эдгээр замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 15
iKon.MN

"Нарантуул" худалдааны төвийн замын урд талд гал гарсан тул Нам Ян Жү, Нарны замын хөдөлгөөнийг түр хаасан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Үүний улмаас Нам Ян Жү, Нарны зам, Их тойруугийн зам ачаалал авсан тул иргэд жолооч та бүхэн уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болгохоор тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ажиллаж байгаа тул та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.