Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр АВТОМАШИНГҮЙ ӨДӨР

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр автомашингүй өдөр бөгөөд хэд хэдэн чиглэлийн замууд 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм. Тодруулбал,

  • Жанжин Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Чоймболын гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам
  • Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам
  • Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замууд.

Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулах аж.

Түүнчлэн өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, тухайн өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу Нарантуул ОУХТ Ням гарагт, амраад Мягмар гарагт ажиллах болж байна.