Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Лада машинтай болох ийм амархан гэж үү?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр та бүхэнд бидний сайн мэдэх зөвлөлтийн алдарт төмөр хөлөг "Лада"-ийн талаар сонирхолтой нийтлэл хүргэе. Манай улсад 80-д оны сүүл 90-д оны эхэн үеэр бат бөх, хурдан, гайхалтай сайн маневртай машинууд орж ирсэн. Энэ бол "ах нарын" бидэнд нийлүүлж байсан Лада машинууд юм.

"Манай хотын клубт уралдаан болж байна. Эхний байр лада машин. Хоёр дахь байр хоёр лада машин", "Лада ханиад хоёр юугаараа ялгаатай вэ? Чи ханиаднаас салж чадна" Энэ бол лада машиныг ихээр хэрэглэдэг байсан барууны орнуудад яригддаг байсан хошин яриа юм. Учир нь тухайн үеийн лада машинд жолооч, зорчигчдын тав тух гэхээсээ илүү бат бөх чанарыг баримталдаг байж. Европын орнууд ч өөрсдөө тухайн үеийн тав тух, хурдны илэрхийлэл болсон шилдэг хүлгүүдийг бүтээдэг байсан билээ. Харин бат бөх чанарын хувьд лада үнэхээр шилдгүүдийн нэг байсан юм. Бага зэрэг асуудалтай байсан “Өндгөн тулгуур”-ыг эс тооцвол.

Хэрэв та сайн санаж байгаа бол улсын их дэлгүүрийн урд час улаан лада машин зогсдог байсан. Үнийн хувьд 59 мянган төгрөг. Дундаж хүн дор хаяж 10 жил цалингаа цуглуулж байж авахаар үнэтэй. Тиймдээ ч тухай үед "миний" биш "манай" машин л гэсэн ойлголт байж. Мөн машины лизинг гэж сураг ч үгүй байсан үе. Харин өнөө цагт хүссэн машинаа өөрийн болгох олон боломж хүмүүст нээгджээ. Урт хугацааны лизинг, бартер, хуучин машин худалдаж авах гэх мэт. Дундаж цалин ч гэсэн машины үнэтэй харьцуулахад "учиртай " болж. Мөн домогт "Лада" эргэн иржээ. Гэхдээ энэ удаад бат бөх чанарыг тав тухтай хослуулсан байна. Бас 30 жилийн өмнө авах "боломжгүй" байсан ладаг кино үзээд л авах боломжтой болжээ. Та яаж гэж гайхаж байна уу? Тэгвэл танд гайхалтай мэдээ дуулгая. Юнивишнээс мөрөөдлийн лада машинаа удирдлагын товчлуур дараа л авах гайхалтай урамшууллын аяныг зарлаад байна. Та "Ладатай кино" цэснээс холливудын шилдэг кинонуудыг үзээд Лада машин, Playstation 4, Acer Laptop, Canon мэргэжлийн гэрэл зургийн аппарат болон бусад 16000+ бэлгийн эзэн болох боломжтой юм шүү.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.