2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
06:00
S29
-3°
07:00
S26
-2°
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S32
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S32
16°
16:00
S32
15°
17:00
S32
14°

"Байгаль орчны булан" байгуулах аяны шилдгүүүдийг 500 мянгаас хоёр сая төгрөгөөр урамшуулна

ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Цэвэр агаар Цээж дүүрэн амьсгал” уриатай “БАЙГАЛЬ ОРЧНЫ БУЛАН” байгуулах аянг зарлалаа.

Аян Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 2019.09.01-2019.12.15-ны хооронд зохион байгуулагдана.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгон зөв хандлагыг төлөвшүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, сургуульд байгалийн орчинг бүрдүүлэх, эцэг эх, сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой  уг аяны  шилдэг булан байгуулсан сургуулиудыг 500,000-2,000,000 төгрөгөөр урамшуулах юм байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Ерөнхий боловсролын сургуулиудын ажилтнууд, сурагчид, сургуулиудын эко клубийн гишүүдийг аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.

 
 
 

Эх сурвалж: БОАЖЯ

x