“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран 8 дах удаагаа Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулна.
Дорноговь аймгийн хувьд говь хээр хосолсон нутагтай, хүн малын гоц халдварт өвчин их тохиолддог, 4.6-35 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг.
Мөн хойд, урд хоёр гүрнийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм.
Тиймээс гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай туршлага солилцож, шинэ дэвшил, шинэ санаа, шинэ туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх дадлага сургуулиудыг хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.