Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдааны хэлэлцээр үргэлжлэх сургаар алтны ханш 30 ам.доллараар буурлаа

ikon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өдөр АНУ болон БНХАУ аравдугаар сарын эхээр уулзалт хийж, гадаад худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болсон талаар мэдээлэл цацагдсанаар алт унаж, газрын тос өсөх, хөрөнгийн зах зээл өсөх сэжим боллоо.

Мөн өчигдөр орой АНУ-ын ISM үйлчилгээний индекс 56.4 нэгжид хүрсэн тухай зарласан нь таамаглал болох 54 нэгжээс өндөр байсан тул алтны ханш огцом унах, хөрөнгийн зах зээл өсөх шалтгаан боллоо. Гэхдээ уг уналт болон өсөлт цаашдаа дунд хугацаанд үргэлжилнэ гэж хэлэхэд эрт байна. Учир нь зах зээлийн сэтгэл зүй сүүлийн үед хэт тогтворгүй байгаа бөгөөд суурь үйл явдлаас илүүтэйгээр гэнэтийн мэдэглэл, мэдээлэлд хэт мэдрэг байна.

Иймээс “гадаад зах зээлд, ялангуяа алтны арилжаа хийж байгаа бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь гадаад худалдааны хэлэлцээрийн талаар бага ч болов эерэг мэдээ гарахад алтны ханш огцом унах эрсдэл өндөр байна” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас дүгнэжээ. 

Алтны ханш 1,542-оос 1,512 хүртэл 30 ам.доллараар огцом унав

 

Брент газрын тосны ханш 60.9-оос 62.7 хүртэл 3 хувиар өсөв

 

АНУ-ын Доу Жонс индекс 26,350 нэгжээс 26,800 хүртэл 1.7 хувиар өсөв

 

 

  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.