2020/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.15₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
21:00
S31
-5°
22:00
S31
-6°
23:00
S31
-7°
00:00
S31
-7°
01:00
S31
-8°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-9°
05:00
S31
-9°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугуйн уралдааныг шууд дамжуулж байгаад дээвэр дээрээс марихуаны нууц тариаланг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг

Өнгөрсөн амралтын өдөр Испанид болж буй дугуйн уралдааныг нисдэг тэрэгнээс шууд дамжуулах үеэр орон сууцны дээвэр дээр тарьсан марихуаны суулгацуудыг цагдаа нар сансамсаргүй илрүүлжээ.

Барселоноос баруун хойд зүгт орших Игуалада хотын орон сууцны барилгын дээвэр дээр ийм тариалан байгааг сошиал хэрэглэгчид анх илрүүлж Каталоны цагдаагийн газарт мэдэгдсэн юм байна.

“Сошиал сүлжээнээс олж авсан мэдээллийн дагуу бид Игуаладагийн орон сууцны дээврээс марихуаны суулгацууд илрүүлсэн. Нийт 40 суулгац олсон бөгөөд одоогоор хэн нэгнийг баривчлаагүй байна” гэж Каталоны цагдаагийн төлөөлөгч мэдээлжээ.

Орон сууцны дээврийн талбай нийтийн эзэмшил тул хэн тариалж байсныг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа гэнэ.

"Vuelta a Espana" олон өдрийн дугуйн уралдааныг шууд дамжуулах үеэр дээрх хэргийг илрүүлсэн юм. 21 өдөр үргэлжилдэг уг уралдаан нь Испани, Франц, Андорра улсуудын нутаг дэвсгэрийг дамжин үргэлжилж есдүгээр сарын 15-нд дуусах ажээ.

Испани улсад марихуаны хэрэглээг хуулиар зөвшөөрдөг ч тарьж ургуулахыг хориглодог юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

x