Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

“ДЦС-IV”-ийн турбогенератор №4-ийн шинэчлэл дуусаж, туршилт эхэлжээ

ikon.mn
2019 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу “ДЦС-IV” ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх шийдвэр гарсан байдаг.

Энэ дагуу шинэчлэлийн ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Эхний үе шатанд буюу 2019 онд турбогенератор №1, 4-ийг шинэчлэхээр, 2020 онд коффициент №2,3-ийг шинэчилж, ашиглалтад өгөх юм.

“ДЦС-IV” ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх төслийн үр дүнд станцын суурилагдсан хүчин чадал, цахилгаанаар 89 МВт, дулаанаар 72 Гкал/цагаар нэмэгдэнэ.

Турбогенератор №4-ийн шинэчлэлтийн ажил амжилттай дуусаж, өчигдөр ажиллагаанд залгагджээ. Ингэснээр: 

  • Турбины ажиллах нөөц 220 мян.цаг, турбиныг явуулах тоо 600 болж шинэчлэгдэнэ
  • Тоноглолын нэгж хүчин чадал 20-23 МВт-аар нэмэгдэнэ 
  • Турбины дулаанжуулалтын ачаалал 13-35 Гкал/цаг-аар нэмэгдэнэ
  • Турбины ашигт үйлийн коффициент /АҮК/ 3%-аар нэмэгдэнэ
  • Хүчин чадал хязгаарлаж ажиллах шаардлагагагүй болох юм.

Турбогенератор №4-ийн эргэлт өгөх, туршилт эхлүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын шадар сайд А.В.Гордеев, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нарын албаны хүмүүс оролцов.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 60-80МВт-аар өсөж байна. Шинээр ажиллах турбогенератор энэ хэрэглээний 50 хувийг хангана. Ирэх 2020 онд дөрвөн турбогенератороо бүрэн ашиглалтад оруулвал 90МВт-аар нэмэгдэх юм” гэлээ. 

Төслийн хүрээнд ОХУ-аас 30 мэргэжилтэн, Украйн Улсын 73 угсрагч, дотоодын 4 компанийн 35 нийт 140 гаруй хүн уг төсөлд ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: Эрчим хүчний яам