Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ.
Тэрбээр дөнгөж сая 23:56 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. ОХУ-ын Төрийн тэргүүн Ил96 загварын хоёр онгоц хөлөглөжээ.
Түүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон бусад албаны хүмүүс угтан авлаа.
В.В.Путин Монгол Улсад дөрөв дэх удаагаа, төрийн тэргүүний хувиар хоёр дахиа айлчилж буй нь энэ бөгөөд Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцох аж.
Тэрбээр өндөр зэрэглэлийн хамгаалалттай ирж байгаа юм. Түүний айлчлалыг сурвалжлахаар Монголын 200, ОХУ-ын 70 орчим сэтгүүлч, зураглаач мандат авжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!