Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Халхын гол-1939" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн 1 дүгээр байранд

09:00 цагт Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа болно. 

Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчин дуганы хурлын танхимд

10:00 цагт “Хүрээ цам-Даншиг наадам 2019” шашин соёлын наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнөх талбайд

10:00 цагт МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн ёслол болохын зэрэгцээ МУИС-ийн номын сан “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001” стандартыг Монголд анх удаа амжилттай хэрэгжүүлсэн байгууллага болж гэрчилгээгээ гардан авах юм.

ХААИС-д

10:00 цагт Монголд хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг цор ганц ХААИС-ийн 61 дэх хичээлийн жилийн нээлт эхэлнэ. Энэ жил тус сургууль морин спортын менежер гэсэн цоо шинэ ангийг нээж байгаа аж.

Төрийн ордны Чуулганы танхимын үүдэнд 

11:30 цагт  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

Монголын Үндэсний музейд

11:00 цагт Халх голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойн хүрээнд "Халхын гол-1939" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Чингис хаан нисэх онгоцны буудалд 

16:00 цагт Морьт харвааны 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцон Гранпри авсан "Хан Монгол " морьтоны холбооны таван тамирчин эх орондоо газардана.