2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-20°
21:00
S31
-21°
22:00
S31
-21°
23:00
S31
-21°
00:00
S31
-21°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"ШШГЕГ Сангийн яамны давсан орлогоос 1.5 тэрбум гаруй төгрөгөөр 29 автомашин худалдан авсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг
mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/926272637711647/

Хууль зүй, дотоод хэргийн яам харьяа агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй худалдаа хийсэн гэх мэдээлэл сошиалд тараад байгаатай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Билгүүн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “ШШГЕГ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр машин худалдаж аваагүй байсан. Гэхдээ тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд тодорхой тооны машин, худалдан авсан. Тухайн үед худалдан авалт хийхдээ 1,567,400,000 сая төгрөгөөр 29 ширхэг машин худалдаж авснаас зөвхөн нэгийг нь онцолж яриад байна

Туслах үйл ажиллагаанаас олсон болон давсан орлогыг санхүүгийн дараагийн жилд нь Сангийн сайдын зөвшөөрлөөр олгодог. Энэ орлогоос тэдэн төгрөг хуваарилж өгөөч гэдэг хүсэлтийг Сангийн сайдад тавьсан. 

Ингээд ШШГЕГ-ын 360 сая төгрөгөөр лексус маркийн машиныг “Лотус голд майнг” ХХК-аас, зургаан ширхэг приус маркийн машиныг “Энхзул трэйд” компаниас, УАЗ фургон маркийн 17 машиныг “УАЗ мега” компаниас, гурван ширхэг автобус, бохир соруулах Газ маркийн 2 машин худалдан авсан. 

Сошиалд цацагдсан мэдээлэлд “Лотус голд майнг” компанийг хар тамхи, мафитай холбоотой мэтээр гүтгэсэн байсан. Тиймээс тус компани энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн” гэлээ. 

 

x