2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-20°
21:00
S31
-21°
22:00
S31
-21°
23:00
S31
-21°
00:00
S31
-21°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Мөнхбилэг: Есдүгээр сарын 6-наас хойш ажлын 3-10 хоногт оюутны Смарт картыг олгохоор төлөвлөж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Улаанбаатар смарт карт компаниас хамтран Оюутнуудын нийтийн тээврээр зорчих Смарт картын олголт, сунгалтын талаар өнөөдөр мэдээллээ.

 Оюутнуудын материалыг цаасаар болон файлаар ирүүлэх шаардлагата​й

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг "Энэ жил их, дээд сургуулийн оюутнуудад цахим карт олгохтой холбоотойгоор НБГ-ын даргын 2019 оны зургаадугаар сарын 14-ний удирдамж гарсан.

Тус удирдамжийн дагуу их, дээд сургуулиуд наймдугаар сарын 26-30-ны өдрүүдэд шинээр болон дахин захиалах хүсэлтэй оюутнуудынхаа карт захиалах хүсэлтийг авч, наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд нийслэлийн Боловсролын газарт оюутнуудынхаа материалыг ирүүлэх ёстой.

Бид есдүгээр сарын 6-наас хойш сургуудиудын оюутны тооноос хамааран ажлын 3-10 хоногт Смарт картыг олгохоор төлөвлөж байна.

Нэмж хэлэхэд, их дээд сургуулиуд удирдамжийн маягтын дагуу оюутнуудын материалыг заавал цаасаар болон файлаар бүрэн ирүүлэх шаардлагата​й" гэлээ.

Энэ жил Мэргэжлийн боловсрол сургалтын төв, Политехник коллежийн оюутнуудад нийт 14,194 оюутанд Смарт карт олгоно

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөрмөр эрхлэлтийн хэлстийн дарга Г.Ганзориг "Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь жил бүр Мэргэжлийн боловсрол сургалтын төв болон Политехник коллежийн оюутнуудад нийтийн тээврээр зорчих Смарт карт олгодог.

Өнгөрсөн жил бид 11,795 оюутанд олгосон бол 2019-2020 оны хичээлийн жилд нийт 14,194 оюутанд Смарт карт олгохоор төлөвлөж байна.

Ингэхдээ Багшийн дээдийн Сонор плаза төвийн таван давхарт байрлах Цагийн ажлын биржээр дамжуулан олгох юм" гэв.

 Энэ жилээс есдүгээр сараас зургаадугаар хүртэлх сунгалтыг УБСК компани хийнэ

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Улаанбаатар Смарт карт" ХХК-ийн Хамтын ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул "Зөвхөн есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд оюутны Смарт карт сунгалтыг Улаанбаатар Смарт карт компанийн байранд хийдэг байсан бол энэ жилээс компанийнхаа байранд есдүгээр сараас зургаадугаар хүртэлх сунгалтыг хийхээр болсон.

Тиймээс заавал Нийслэлийн боловсролын газраар дамжих шаардлагагүй. Смарт картдаа сунгалт хийлгэх оюутнууд өөрсдийн картыг болоод сунгалт хийх төлбөр төлсөн баримттай сургуулийнхаа сургалтын албанд хандах хэрэгтэй.

Их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт олгоход дараах материалыг бүрдүүлнэ.

Ингэхдээ өөрийн сургуулийн сургалтын алба болон сургуулийн захиргаагаараа дамжуулан өгөх шаардлагатай.

Шинэ олголт

  • Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх,
  • Иргэний үнэмлзхийн хуулбар, 
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
  • Картын төлбөр төлсөн баримт / Цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3,600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк - 475014869 дансанд тушаасан байх/

Дахин олголт /хаяж гээсэн,гэмтээсэн/

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сурч байгаа сургуулийн тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Картын төлбөр төлсөн баримт /Цахим төлбөрийн картаа дахин захиалах бол 3,600 төгрөгийг Төрийн банк - 105700523235 дансанд тушаасан байх/

Сунгалт

  • Оюутны цахим төлбөрийн карт
  • Сунгалтын төлбөр төлсөн баримт /1,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк 475016875 дансанд тушаасан байх/

Дахин олголт+Сунгалт /хаяж гээсэн, гэмтээсэн/

  • Иргэний унэмлэхний хуулбар
  • Сурч байгаа сургуулийн тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Картын төлбөр төлсөн баримт /3,600 төгрөг тушаах/
  • Сунгалтын төлбөр төлсөн баримт /1,000 төгрөгийг Төрийн банк -105700523235 дансанд тушаасан байх/
x