2020/07/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
11:00
S30
21°
12:00
S30
22°
13:00
S30
22°
14:00
S40
22°
15:00
S40
21°
16:00
S40
20°
17:00
S40
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S29
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жэк Ма, Илон Маск нар хүн төрөлхтнийг ХАЙР аварна гэдэг дээр санал нийлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг

Энэ долоо хоногт Шанхай хотод болж буй хиймэл оюун ухааны чуулганд технологийн салбарын тэрбумтнууд болох Жэк Ма, Илон Маск нар оролцож, хүн төрөлхтний ирээдүйн талаар маргаан өрнүүлжээ.

Тэд ихэнх сэдвээр санал зөрөлдөж байв. Тухайлбал хиймэл оюуны технологи хүн төрөлхтний ирээдүйд яаж нөлөөлөх талаар өөр өөр байр суурьтай байсан юм.

Жэк Ма ирээдүйн хиймэл оюунт роботуудаас айхгүй байгаагаа хэлсэн бол Маск хүн төрөлхтний ирээдүйд аюул занал учруулж байгааг ярьсан байна.

Жэк Ма “Миний бодлоор хиймэл оюун хүний нийгэмд шинэ хуудас нээж, хүмүүс хоорондын харилцан ойлголцлыг сайжруулна” хэмээн ярьжээ.

“Би энэ тал дээр нэлээд өөдрөг байгаа. Хиймэл оюуныг аюул гэж бодохгүй байна. Хүн роботоос хангалттай илүү ухаалаг” гэж тэр нэмж хэлсэн юм.

 Харин Маск “Би уг нь төрөлхийн өөдрөг үзэлтэй хүн. Би дэлхий сүйрэх цаг ирж байна гэж ярихгүй. Гэхдээ технологийн хөгжлийн хурдыг бид гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна” гээд роботтой хүч тэнцүү байхын тулд хүмүүс киборг болж, технологийг биедээ шингээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн сард түүний хөрөнгө оруулсан нэгэн төсөл хүний тархинд чип суулгах санаагаа танилцуулж байв.

Хоёр тэрбумтан бас Ангараг гарагт хүн төрөлхтөн нүүж суурьших тал дээр санал зөрөлджээ.

Илон Маск хүн төрөлхтөн Ангараг гарагийг колоничолж чадвал устаж үгүй болох аюулаас аврагдана гэж үздэг. Хэзээ нэг цагт гадаад эсвэл дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр хүн төрөлхтний энэ дэлхий дээр байгуулсан соёл иргэншил сүйрэх боломжтой тул хүн гараг хооронд амьдардаг амьтан болох ёстой гэж тэр тайлбарлажээ.

Харин Жэк Ма “Би бол Ангарагт нүүх санааг дэмждэггүй. Үүний оронд эх дэлхий дээрээ зөв амьдрахыг илүүд үздэг” гэж ярьсан юм.

Сонирхолтой нь Америк, Хятад бизнесмэнүүд нэг зүйл дээр дуу нэгтэй санал нийлжээ.

Энэ бол ХАЙР юм. Жэк Ма LQ буюу “Love Quotient” гэгддэг онолын талаар ярьсан байна. “Дэс дараалалгүй, логикгүй зүйлийг хүн роботоос илүү сайн хийнэ. Жишээ нь хүн хэн нэгнийг хайрлахдаа ямар нэг логик шалтгаангүй хайрладаг. Харин хэн нэгнийг үзэн ядах, бусдад хор хөнөөл учруулахдаа логиктой ханддаг. Үүнийг хүнээс илүү робот сайн хийж чадна” гэж тэр ярьсан юм.

Ма цааш нь хэлэхдээ “Хүн амжилт гаргая гэвэл LQ, EQ, IQ сайтай байх ёстой. Харин ирээдүйн дэлхий ертөнцөд тэсэж үлдэхийн тулд LQ өндөртэй байх хэрэгтэй болох байх. Энэ бол хиймэл оюун ноёлсон цаг үед зохицон амьдрах арга юм” гэжээ. Илон Маск түүний санааг дэмжиж “Би санал нэг байна. Хайр бүхнийг шийднэ” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x