Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЕТГ-ын даргаар Ө.Шижир томилогдох уу

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ажлаа өгч, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар очно гэсэн таамаг өнгөрсөн зунаас яригдаж эхэлсэн. 

Энэхүү ярианд З.Энхболд өнөөдөр хариулт өгчээ. Тэрбээр “Сонгууль дөхөхөөр төрийн ажлыг өгөөд, сонгуульдаа бэлдэнэ. Миний эндэх ажил дуусаагүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлыг дуусгах ёстой. Путин ерөнхийлөгчийн айлчлал, дараа нь Владивостокийн уулзалт байна. Дараа нь Энэтхэгийн айлчлал байгаа. Эдгээр тулгамдсан ажлуудаа дуусгасны дараа ажлаа өгөөд, сонгуульдаа бэлдэх тухай бодож байна. 

Би тойрогт дэвших гээд байгаа хүн. Хувийн бэлтгэлээ хийнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоо яах нь уу. Тэрийг харна. Яг одоо ажлаа өгнө гэсэн шийдвэр байхгүй байна” гэв.  

Харин түүний оронд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийг томилогдоно гэх яриа гарсаар удаж байгаа. Тэгвэл энэ яриа удахгүй болох АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурлын дараа шийдэгдэх юм байна.