Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Бидний хот” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Энэ нь нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдаан юм.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж.
Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм.
Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой.
Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:
Сонин, сэтгүүл, сайтын бүтээлд тавигдах шаардлага:
Чөлөөт уран бүтээлчдийн цахим контентод тавигдах шаардлага:
ШАГНАЛ:
Нэвтрүүлгийн төрлөөр:
I байр 1- Цом, өргөмжлөл 5.000.000 (таван сая төгрөг)
II байр 1- Өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)
III байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
Тусгай байр 2 Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөр:
I байр 1 - Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)
II байр 1 - Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
Тусгай байр - 2 Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)
Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөр:
I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)
II байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
Тусгай байр 2 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)
Цахим контентын төрлөөр:
I байр 1- Цом, өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)
II байр 1 - Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)
III байр 1 - Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)
Тусгай байр 2 - Өргөмжлөл 250.000 (хоёр зуун тавин мянган төгрөг)
Холбоо барих утас: 11325044, 88099260
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс