2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Засгийн газраас баталлаа.
Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу тус тусын аймаг, орон нутагт зохион байгуулж ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн бүрт эх орноо хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх тэдэнд цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдийг дүйцүүлэх алба хаалгах ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Мөн орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.